ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тэр хууль бусаар халагдсан гэх шалтгаанаар шүүхэнд хандаад өдийг хүрч байна.
Түүний нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст 2021 оны наймдугаар сард болсон. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямхүүгийн нэхэмжлэлийг хүлээж авсан юм. Өөрөөр хэлбэл түүнийг ху уль бусаар халагдсан гэж шүүхээс үзсэн байдаг.
Гэвч ЭМЯ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Давж заалдах шатны шүүхэд хандсан. Улмаар 2021 оны аравдугаар сард давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хү чи нгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Өөрөөр хэлбэл, Д.Нямхүүгийн талд гаргасан анхан шатны шийдвэрийг хууль бус гэж үзжээ. Одоо эл хэрэг анхан шатны шүүх дээр дахин хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.
Ийнхүү ХӨСҮТ-д олон жил захирал хийж, “хаанчлалаа” тогтоогоод байсан Д.Нямхүү эмч ажлаасаа чөлөөлөгдөөд жил хагас болж байна. Хэрвээ Д.Нямхүү эмч гурван шатны шүүхээр дахин я ла лт байгуулвал тав дахь удаагаа ХӨСҮТ-ийн даргын албан тушаалд томилогдох юм. Тэрбээр ХӨСҮТ-д нийт 13 жил ажилласан байдаг.
-АТГ-ААС ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСНИЙ ДАГУУ ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г.ШИЙЛЭГДАМБА ТҮҮНИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ БАЙВ-
Тэрбээр ХӨСҮТ-ийн захирлаас гурван удаа чөлөөлөглөж байжээ. Өмнөх хоёр удаа нь ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж байсан нь тодорхойгүй байна. Харин гурав дахь нь 2015 онд байдаг.
Авлигатай тэмцэх газраас 2015 онд ХӨСҮТ-д ажиллах үед хэд хэдэн зө рчил, дутагдал илэрч байсан. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өөртөө 5.500.000 гаруй төгрөгийн урамшуулал, мөн 3.100.000 гаруй төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10.800.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байсан хэмээсэн.
Улмаар Авлигатай тэмцэх газраас тухайн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн албан бичигтээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүссэн байдаг юм.
Тиймээс Эрүүл мэнд,спортын сайд асан Г.Шийлэгдамба салбарын сайд байхдаа ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн. Харин Д.Нямхүү эмч ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж шүүхэд хандсанаар гурван шатны шүүхэд ялалт байгуулж 2016 онд албан тушаалдаа эргэн томилогдож байлаа. Түүнээс хойш тав дахь жилдээ ажиллаж байгаад дөрөв дэхь удаагаа ажлаас чөлөөлөгдөөд байгаа нь энэ юм.