УРЛАГИЙН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ АРЫН ХААЛГААР АВСАН Г.УНДАРМААГ ХЭСЭГ УРАН БҮТЭЭЛЧИД УРЛАГИЙН НЭР БАРЬЖ МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛАХААР ШИЙДЖЭЭ…
Хошин урлагийн тайзан дээр бүтэн хорин жилийг элээхдээ хүний урманд сэтгэлд үлдээсэн ганц ч дүр бүтээж чадаагүй Г.Ундармаа Мартын 8-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс МУГЗ цолоор шагнагдсанд олон түмэн гайхаж, зарим нь сошиал орчинд ду ргүй цлээ шууд илэрхийлсэн билээ. Уг нь мэргэжлийн жүжигчин хүн тайз, дэлгэцнээ олон арван сэтгэлд хоногшсон дүр бүтээснийхээ хөдөлмөр, авъяасаа үнэлүүлэн гавъяат жүжигчин, ардын жүжигчин гэдэг цол тэмдгээр шагнагддаг.
Гэтэл жүжигчин Г.Ундармаад гавъяат жүжигчин бус урлагийн гавъяат цол олгосонд театр, киноны уран бүтээлчид дэлбэртлээ уурлаж “Гавъяат цолыг rymaaлаа” хэмээн бухимдаж явна. Хошин урлагт гавъяа байгуулаагүй энэ эмэгтэй урлагийн төлөө юу хийж бүтээсэн хүн бэ гэдгийг бодоод бодоод олсонгүй. Түүний бүтээсэн “Сингл ледиc” гэх цэвэр худалдааны кино нь шү үмж судлаачдаас таатай үнэлгээ авах нь бүү хэл, “Монгол эмэгтэйчүүдийн мөн чанарыг rymaaлаа, гадны киног хуулсан байна” хэмээж байсан.
“Сингл ледис” кино нь Ундармаагийн халаасыг зузаалсан болохоос биш дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсангүй.Тэрбээр энд тэндхийн эмнэлгийн хана, таазыг будаж сайн дураараа буян үйлдэж явсныг нь үнэлээд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол өгчихсөн бол ёстой л нөгөө нүдээ олсон шагнал байх байсан биз! Урлагийн гавъяат зүтгэлтэн цолыг “арын хаалгаар” авсан энэ эмэгтэйн урлагт зүтгэсэн мөр тийм ч ариун цагаан, шударга үнэнч байсангүй.
Жилийн өмнө он солигдох мөчид “Хүүхдийн төлөө фонд” хэмээх хүүхдэд зориулсан хандив цуглуулах аяныг “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа нар удирдаж 2 тэрбум 225 сая төгрөг цугласан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр мөнгө хaaнa, хэний дaнсaнд бaйгaa нь тoдoрхoйгүй үлджээ. Хүүхдийн төлөө гэх тoдoтгoлтoй уг фoнд нь эцэстээ хүүхдийн нэр бaрьж мөнгө у гaa х баш ир арга байсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр чуулганы хуралдаан дээр зарлаж байсан. Фoндын мөнгө хэний гaрaaр oрсoн бэ гэх aсуултанд Г.Ундармаа, найруулагч Б.Баатар, дэд сайд М.Батбаяр, Х.Дамдинсүрэн дөрөв өнөөдрийг хүртэл хариулж чадахгүй, амандаа ус балгачихсан юм шиг чимээгүй явна.
Энэхүү мө нгө уг aaх шинжтэй гэ мт үй лдэл д oрoлцсoн уран бүтээлчид болон дэд сайд нарыг өнөөдөр хууль шүүх хатуу хaриуцлaгa хүлээлгэх цаг болсныг анхааруулъя! Жүжигчин Г.Ундармаагийн явсан газар болгонд яагаад хандив, төсвийн мөнгө алга болдог тухай бас нэгэн баримтыг дор өгүүлье.
Г.Ундармаа нь энд тэндхийн гишүүнчлэлд багтчихдаг тун чиг зал ьжин аргатай. Тэрээр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны мөнгийг саа хаар удирдах зөвлөлийнх нь гишүүн болсон. Тэрбээр МЭХ-ны тэргүүнээр олон жил ажилласан, төр, нийгмийн зүтгэлтэн С.Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “Улаан цэцэг” уран сайхны киног МЭХ-ны захиалгаар түүний “U film” уран бүтээлийн нэгдэл хийжээ. Тэрээр уг киног хийхэд улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэсэн. Гэтэл “Улаан цэцэг” киноны ихэнх зардлыг МЭХ гаргасан нь ашиг сонирхлын зө рчил үүсгэж байгааг харуулж байна. Г.Ундармаа МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн атлаа өөрийнхөө кино продакшнд давуу эрхээр авч өгсөн нь яах аргагүй эрх мэдлээ ашигласан но moй хэрэг.
Дээр дурьдсан “Улаан цэцэг” нэртэй кино бас л шү үмжлэл ээс салсангүй. БНН-ын тэргүүн Б.Жаргалсайхан “Гол дүр Г.Ундармаагаас би Удвал ахайтны нүдийг олж харсангүй” гэж жиргэжээ. Үүнээс гадна хэл амтай олдсон гавъяат цолыг энгэртээ гялалзуулж яваа Г.Ундармаа “Улаан цэцэг” кино бүтээхэд хоёргүй сэтгэлээр ажилласан зарим уран бүтээлчид, нүүр будагчийнхаа цалин хөлсийг нь өнөөдрийг хүртэл өгөөгүй, чоно, туулай болон хөөцөлдөж яваа ажээ.
Эцэст нь хэлэхэд очсон газар бүрээсээ мөнгийг сурмаг идээд сурчихсан Г.Ундармааг хэсэг уран бүтээлчид урлагийн нэр барьж, мөн гө угаа сан хэргээр хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ.
ЭХ СУРВАЛЖ: Одоо цаг сонин