Цар тахлын халдвар авсан хүний эрх гэж нэг юм бодмоор байгаа юм. Эгээтэйл гэмт хэрэг хийсэн эсвэл гаж чөтгөр шулам харсан аятай хандах нь манайхан ямар муухай амиа хичээсэн улс болохыг л харуулаад байгаа юм. Дэлхий нийтээрээ энэ аюулт өвчинтэй тэмцэж хоёр жилийн нүүр үзэх гэж байна.
Цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн нэгэн залууг дөрвөн цаг шахам зогсоосон ч гэх шиг, гавласан ч гэх шиг. Энэ бол гүйцэтгэх шатны албан хаагчдын ёс зүйгүй хүнлэг бус аашилж байгаагын жишээ. Тэд нарын залхаан цээрлүүлэлт гэж түүнээс долоон дор шийтэл байна. Сонгсголонгын чиглэлийн нийтийн тээврээр явж байсан хорь шахам насны залууд утасаар шинжилгээний хариу нь эерэг гарлаа гэж мэдэгдмэгц тэр хүүтэй хамт зорчиж явсан 30 гаруй хүнийг автобустай нь тусгаарлалтад өдөржин хорьсон тохиолдол байна. Агааргүй битүү орчинд халдвартай хүнтэй хамт байхаас айсан хүмүүс хүүг элдвээр зүхэж бараг нийлж балбадагын даваан дээр хүү цонх хагалан буусан авч цагдаа нар түүнийг онц хүнд гэмт хэрэгтэй шиг гавласан байгаа юм.
Аливаа хүн өөрөө мэдэлгүй явж байгаад халдвар авсан байвал онц хүнд гэмт хэрэгтний ангилалд шилжинэ. Төр нь шоронгийн хоригдоос долоон дор хандана, дээрэлхэнэ, хүмүүс гадуурхана, шившиглэнэ. Уг нь өнөө үед хэнд ч тохиолдол болох зүйл. Хүн төрөлхтний соёл иргэншилтэй цуг үүссэн ухагдахуун Human dignity хүнд хүндэтгэлтэй хандах, гэмт хэрэг хийгээгүй бол халдашгүй байх тухай ойлголт төрд нь ч байхгүй.